Долоон аймгийн 65 сумын эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа

Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унаад байсан билээ.

Үүний улмаас:

Архангай аймгийн 14,
Баянхонгор аймгийн 20,
Булган аймгийн 6,
Дундговь аймгийн 2,
Өвөрхангай аймгийн 16,
Хөвсгөл аймгийн 3,
Төв аймгийн 4 буюу нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай бид мэдээлсэн.
Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийг бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа. Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …