Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг саатуулжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулжээ.
АТГ-аас энэ талаар тодруулахад “Э-г авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа нь үнэн. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл өнөөдөр гарсан тохиолдолд маргааш болох хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгнө” гэв.

Сар бүрийн 25-нд АТГ-аас тухайн сард хийсэн ажлаа тайлагнан хэвлэлийн бага хурал хийдэг билээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …