Аварга тосон нууранд тавьсан гулгуурыг татан буулгажээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгасан талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг ажиллуулж байжээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …