Нэгдүгээр эмнэлгийн даргаар Д. Чулуунбаатар томилогдлоо

Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг энэ сарын 23-ний өдөр томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж, доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ.

Үүнд:

  • Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх
  • Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM, Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212,0/хоёр зуун арван хоёр сая/
  • Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85,0/наян таван сая/
  • Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин зэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Д.Чулуунбаатар нь УНТЭмнэлгийн Эмнэлзүйн салбарт ажиллаж байжээ.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …