Б.Цогтгэрэлийг шүүнэ

tsogt gerel МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад буй юм. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм.

Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгагдсаныг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …