Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас  үйл ажиллагаа эрхлэх хаяг дээрээ байхгүй, ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн, ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/678 дугаар захирамжаар 1 сарын хугацаатай түдгэлзүүлжээ.

Дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.20-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …