Олон Улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр, байшин, хашаа усанд автсантай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд байна.

Мөн НҮБ-ын системийн байгууллагууд, тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангаас 250 өрхөд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх, НҮБ-ын Хүүхдийн сангаас ундны ус, эрүүл ахуйн чиглэлээр урт хугацаанд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар ажиллаж байна. НҮБ-ын холбогдох байгууллагууд байдлыг газар дээр нь ажиглаж, шаардлагатай бусад арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас Гадаад харилцааны яаманд мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. …