“Жаст”, “МТ” нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл ШӨХТГ иржээ

s Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т “Жаст ойл”, “Магнай трейд” компаниуд нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл иржээ.

Хуульд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх бол ШӨХТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Гэтэл дээрхи хоёр байгууллага ямар ч мэдэгдэл ирүүлээгүй тул уг асуудлыг тодруулахаар компаниуд руу албан бичиг явуулсан байна.

Мөн Жаст, МТ-ийн шатахуун түгээх станцууд ШӨХТГ-т мэдэгдсэн ямар ч шалтгаангүйгээр  шатахууны үнийг литр тутамд 50 төргөрөөг нэмсэн. Тиймээс юун учир шатахууны үнээ нэмсэн тодруулгыг мөн компаниудаас авахаар албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.

Г.Сонор

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон …