В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийнэ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хүрээнд 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж байгаа.Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ 2018 оны есдүгээр сарын 25 хүртэл явагдана.

Мөн Дэлхийн Хепатитын өдөр энэ сарын 27 буюу өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд 12:00-17:30 цагт элэгний B, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийх гэж байна. Мөн энэ үеэр элэгний эхо фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …