Нууц үгээ хэрхэн хамгаалах вэ?

Сошиал медиа, гар утас, интернет банк, төлбөрийн карт гээд бидний өдөр тутамд технологитой холбогдох хэрэглээ ихсэхийн хэрээр эдгээрийн аюулгүй байдал нэн чухал болжээ. Ялангуяа манай улс мэдээллийн аюулгүй байдалд төдийлөн анхаардаггүй учир хэрэглэгч та өөрөө интернет, технологийн орчинд аюулгүй байж, хувийн мэдээллээ алдахгүй байх талаар мэдээллэтэй байх нь зүйтэй. Иймд нууц үгээ хэрхэн хамгаалах талаар дараах дөрвөн зөвлөгөөг танд хүргэе.

Залилангийн сайт, аппаас болгоомжил

Сүүлийн үед сошиал орчинд дэгдсэн “Индиан нэрээ мэдээрэй” гэх зэрэг холбоосоор орсны улмаас фэйсбүүк нууц үгээ алдаж, цаашлаад цахим гэмт хэргийг хохирогч болсон тохиолдол цөөнгүйг бид мэднэ. Тиймээс та ямар сайт руу хандаж байгаагаа нягталж хэвшээрэй. Хэрэв уг гарвал нь мэдэгдэхгүй сайт таны фэйсбүүк болон бусад мэдээллийг нэхэж байвал өгөхгүй байхыг зөвлөе. Түүнчлэн татаж байгаа файл ялангуяа аппууддаа анхаарал хандуулаарай. Албан ёсны App store, Play store биш л бол бусад сайтаас ямар нэг апп татахгүй байвал зохистой. Учир нь интернетэд хортой аппууд тун олон бөгөөд тэдгээр дунд таныг интернет банкдаа нэвтрэх үед нэр, нууц үгийг тань хулгайлдаг аппууд ч бий шүү.

Таахад амархан нууц үг бүү ашигла

Ийм төрлийн нууц үгэнд таны төрсний огноо, утасны дугаар, регистрийн дугаар зэрэг багтана. Үүний оронд аль болох олон үсэг, тоо, тэмдэгт оролцсон нууц үг ашиглаарай. Өмнө дурдсан шиг төлбөрийн картын 4 оронтой нууц үгээ өөрийн төрсөн өдрөөр хийдэг бол даруйхан солихыг зөвлөе. Учир нь Монголд гарч буй цахим гэмт хэргийн ихэнх нь ямар нэг хакертай холбоотой бус зүгээр л таахтай холбоотой байх нь элбэг Нууц үг хулгайлдаг түгээмэл аргуудад “Brute Force” гэх арга багтдаг. Энэ нь тухайн олох гэж буй нууц үгийг байж болох бүх л хувилбараар нь таана гэсэн үг юм. Жишээлбэл 8 оронтой дан цифрээс бүрдсэн утасны дугаар шиг нууц үгийг олоход ердөө л 2 өдөр хангалттай гэнэ шүү. 2020 он гэхэд уг хугацаа 1 хоног 10 гаруй цаг болж буурна гэсэн тооцоо ч бий. Иймд нууц үгээ дор хаяж 12 оронтой болговол уг төрлийн халдлагад ойрын хэдэн жилдээ өртөхгүй байх боломжтой. Энэ сайтаар орж ямар нууц үгийг олоход хэр зэрэг хугацаа ордгийг хараарай.

Найдвартай газар хадгал

Хэрэв та олон нууц үг цээжлэх хэрэгтэй эсвэл юм амархан мартаад байдаг бол нууц үгээ хадгалах газартаа анхаараарай. Тэмдэглэлийн дэвтэр болон бусад цаасан дээр бичиж хэрхэвч болохгүй. Нууц үгээ хадгалах хамгийн сайн аргуудын нэг бол тусгай программд сануулах юм. Эдгээрт LastPass, KeePass, Dashlane, Sticky Password., Roboform зэргийг дурдаж болно.

Олон нийтийн газар нууц үгээ хэлэхээс зайлсхийх

Ялангуяа Монголд ихэнх дэлгүүрийн худалдагчид төлбөрийн картын нууц үгийг асуудаг. Хэрэв та хэлбэл таны нууц үг нийтэд ил болсноос ялгаагүй юм шүү. Мөн интернет банк зэрэг чухал сайтуудаар үйлчлүүлэхдээ тухайн сайтын домайн нэрийг заавал шалгаарай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …