Жолооч нарт ажлын томилолтыг нь олгож эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жолоочийн 80 ажлын байранд 194 иргэд бүртгүүлснээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан хувь хүний хөгжлийн цогц сургалтад ирц бүрэн, идэвхтэй оролцож, хариуцлагатай хандсан залуучуудад батламж гардуулж, ажлын байранд нь шууд холбож өглөө” гэж хэллээ.

Өнөөдөр батламж гардан авсан залуучууд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-д гишүүнчлэлтэй 17 компанид хуваагдан ажиллах юм байна.

Батламжаа гардан авсан залуучуудын төлөөлөл Д.Хүдэрчулуун “Энэ дөрвөн өдрийн сургалтууд үр дүнтэй боллоо. Батламж гардан авч, шууд ажилдаа орох болсондоо баяртай байна. Мөн ангилал дутуу, мэргэшиж амжаагүй байгаа жолооч нарыг нэгдсэн сургалтад хамруулан, бичиг баримт нь бүрэн болсны дараа шууд ажилд нь оруулахаар болсонд талархаж байна” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …