Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнгөрсөн хоногуудад төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орсноос том жижиг голууд үертэй байгааг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …