УИХ-ын гишүүн асан С.Баярцогт орон нутагтаа тусламж үзүүлжээ

2018 оны долоодугаар сарын 17-ны өдрөөс үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үер усны аюулт үзэгдэл болж сумын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлажээ.

Үерийн аюулыг арилгах, нөхөн сэргээлтийн ажил тус суманд үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт төрсөн нутагтаа очиж нөхцөл байдалтай танилцжээ.

Тэрбээр сумынхаа удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авч,  сумынхаа сэргээн босголтын ажилд нэмэр болох үүднээс мөнгөн тусламж үзүүлсэн тухай тус сумын иргэд цахим хуудсандаа мэдээлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …