Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …