Хан-Уул дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа энэ сарын 19-нд гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна. Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн тэдний төлөөлөл нь Долгорсүрэнгийн Арвинбилиг, Ундрахбилиг, Өрнөхбилиг нар юм. Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн болжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …