Эмэгтэй хүний амьдрал сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа болон дааврын өөрчлөлтүүд жирэмслэхтэй хамааралтайгаас гадна биеийн байдал, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бид та бүхэнд өдөр тутамд биед ямар өөрчлөлт гардаг тухай мэдээллийг бэлтгэлээ.
Нэгдэх өдөр
Сарын тэмдгийн эхний өдөр бол мөчлөгийн эхний өдөрт тооцогддог. Энэ үед өндгөвчний үүсгэдэг дааврын тоо огцом буурч улмаар эндометрийн таталтын механизм үүсдэг. Үүнтэй зэрэгцэн өндгөвчний нэгэнд уутан хальс үүсдэг бөгөөд түүн дотор шинэ өндгөн эс үүсэх боломжтой.
Сарын тэмдгийн эхний өдрүүдэд мэдрэгддэг өвдөлт простагландины идэвхитэй байдлаас үүсдэг. Зарим эмэгтэйчүүд энэ өдрүүдэд өөрийгөө хязгаарлаж, бага хөдөлж, их хэвтэхийг илүүд үздэг. Гэвч энэ буруу юм. Аарцаг дахь цусны эргэлтийг дэмжих нь умайн хөндийг цэвэрлэхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл, эндометри байгалийн жамаараа илүү хурдан гарч, таагүй байдал богиносдог. Хамгийн зөв шийдэл бол – алхаж эсвэл дасгал хөдөлгөөн хийх.
Простагландин бүх бие организмд нөлөөлж, цусны судасны нарийсал үүсгэдэг. Энэ шалтгаанаас болж толгой өвдөж, артерийн даралт багасаж, сульддаг. Энэ үед судасны нарийсалд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл кофе, хар шоколад, махтай шөл.
2-6 дахь өдөр
Сарын тэмдгийн үеэр умай цус алдаж буй шарх болон хувирдаг. Эстрогени багасах нь умайн хүзүүг хамгаалдаг хальсыг үгүй хийдэг. Мөн тестостерон дааврын тоо багасгах нь бүх биед нөлөөлдөг. Унтаж амарч чадахгүй, арьс хуурайшиж, үс гандаж, гоо сайхны үйлчилгээг хүлээж авах нь багасдаг.
5-6 дахь өдөр сарын тэмдэг бүрэн дуусдаг. Гэвч түүний хугацаанд согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж мэднэ. Сарын тэмдгийн дундаж цус алдалт ойролцоогоор 100 мл юм.
Энэ үед арьсаа цэвэрлэж, чийгшүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн хүнсэндээ С витамин, төмөр хэрэглэвэл зохистой.
7-8 дахь өдөр
Энэ хугацаанд умайн дотоод бүрхүүл бүрэн сэргээгдэж эстроген, тестостероны түвшин нэмэгддэг. Мөн эмэгтэйн бие организм жирэмслэхэд бэлтгэгдэж эхэлдэг. 7-8 дахь өдөр эрэгтэй гормоны тусламжтай эмэгтэй хүн илүү эрч хүчтэй, өөдрөг байдаг.
9-13 дахь өдөр
Эмэгтэй хүн мөчлөгийн энэ өдрүүдэд бусад өдрүүдтэй харьцуулахад илүү дур булаам болдог. Үүнийг овуляци ойртож байгаагаар тайлбарлаж болно.
14 дэх өдөр
Овуляцийн дараа эстрогений тоо огцом буурч, уутас хальс задарч өндгөн эс хэвлийн хөндийрүү ордог. Аль өндөгвчинд өндгөн эс боловсорч байснаас хамааран гэдэсний баруун эсвэл зүүн талд өвдөлт өгч болзошгүй. Энэ үед А витаминаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэж, бие организмдаа анхаарал хандуулах хэрэгтэй.
15-19 дэх өдөр
Хэрэв үр хөрвөл явагдаагүй бол өндгөн эс дараагийн сарын тэмдгийн үеэр гарахын тулд умайруу орж ирдэг.
20 дахь өдөр
Өндгөн эс умайн хөндийд орж, харьцангүй аюул багатай үе ирж байна. Энэ үед жирэмслэх магадлал эрс багасдаг.
21-24 дэх өдөр
Сарын тэмдгийн мөчлөгийн энэ үед лютеиниз болон прогестероны үйлдвэрлэлт багасаж шар бие урвуу хөгжилд орж, холбогч эдийг үүсгэдэг. Эмэгтэй хүн энэ хугацаанд залхуурдаг ч гэсэн сэтгэл санаа тэнцвэртэй хэвээр байна.
25-28 дахь өдөр
Шар бие цагаан болж хувирч, бүх даавар огцом буурч эхэлдэг. Энэ үед бие сэтгэлээ өөдрөг болгохын тулд СПА-д /саун, массаж / орвол илүү тохиромжтой.
Мэдээж эмэгтэй хүн бүрийн сарын тэмдгийн мөчлөгийн үе өөр өөр байдаг. Гэхдээ энэ мэдээллийг уншаад хэрэгтэй зүйлсийг нь авч хэрэгжүүлвэл таны амьдралд сайнаар нөлөөлөх болно.