Дуучин Мадоннагийн алдартай зургуудыг нохойгоор бүтээжээ

 

Францын алдартай загварын гэрэл зурагчин Винсент Влоурет нэгэн төсөл дээр хайртай зургаан настай Макс нохойгоо оролцуулсан аж. Тэрээр нохойнуудын гэрэл зураг дээр ажиллаж байхдаа, санамсаргүй өөрийн нохойгоо загварын моделиудын дүрд фотошоп ашиглан оруулж үзжээ. Ийнхүү Америкийн алдарт дуучин Мадоннагийн видео альбомын зураг авалтын дүрд хайртай нохойгоо оролцуулж, уг проектоо Максдонна хэмээн нэрийджээ.

Гэрэл зурагчин Винсент Влоурет“Би дуучин Мадоннагийн фен, тийм учраас нохойтойгоо бүтээсэн эдгээр дүрийг түүнийг хайрлаж бас хүндэлж явдаг гэдгээ харуулахыг хүссэн юм. Би үүнийг албан ажлынхаа завсарлагаагаар хийдэг. Энэхүү проект надад маш их таашаал бас аз жаргалыг бэлэглэдэг” хэмээн хэлжээ.

Максдоннагийн зургийг худалдаж, олсон орлогыг Мадоннагийн Малавигийн хүүхдэд туслах санд хандивлах юм байна. Түүнээс Мадонна энэхүү зургуудыг харсан эсэхийг асуухад – Тиймээ тэр “Like a virgin” дууны коверийг өөрийн инстаграмдаа оруулсан. Би түүнийг нь олж хараад яг хүүхэд шиг хөөрч баярласан хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …