Сэтгүүлчид халдсан асуудлаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн байгууллагад ханджээ

Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байна.

Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …