НОБГ-аас “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

Сүүлийн үед цахим орчинд “Ривер гарден” хотхонтой холбоотой мэдээллүүд тарах болсон. Үүнд борооны улмаас тус хотхоны зоорийн давхар усанд автаж, байрнууд 5-8 хэмийн хазаалт өгсөн, нэг хүн цахилгаанд цохиулж амь насаа алдсан зэрэг мэдээллүүд байсан юм.  Тэгвэл дээрх мэдээлэл ор үндэсгүй  худал нийтлэл болохыг албаны хүмүүс хэлж байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонго“Онцгой байдлын албанаас Ривер гарден хотхонд очиж ажиллаагүй. Цахим орчин яригдаад байгаа Д.Самбуу гэх алба хаагч НОБГ-т ажилладаггүй. Бид хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн хурлын зургийг ашиглаж, мэдээлэл тавьсан байна лээ. Тэр мэдээлэл бол худлаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …