Дуучин С. Гантогоогийн “Шар автобус” удахгүй нээлтээ хийнэ

“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоогийн  амьдралын тухай өгүүлэх баримтат кино тун  нээлтээ хийх гэнэ. “Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн хар ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж.

Дуучин С.Гантогоо манай сайтад  өгсөн ярилцлагадаа “Ганаагийн түүх” нэртэйгээр анх хийгдэж байсан баримтат кино маань “Шар автобус” нэртэй болсон. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Хяналтын үзлэгийн шатанд явж байгаа. Эхлээд БНСУ-ын үзэгчдийн хүртээл болох байх. Үүний дараа мэдээж, Монголдоо, Монголынхоо үзэгчдэд киногоо хүргэнэ.Залуус үзээд урам зориг аваасай, эерэг нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа. Киноныхоо дуунуудыг би өөрөө дуулсан” гэдгээ хэлсэн юм.

Тэгвэл тус кино тун удахгүй БНСУ-ын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа ” Солонгос найруулагчийн хийсэн миний тухай өгүүлэх “Шар автобус” хэмээх баримтат кино удахгүй цацагдах юм байна. Нээлтээ хийхээс өмнө Солонгос иргэдийн, олон нийтийн санал болон дэмжигчдийн оролцоог бас авдаг юм байна.Солонгост байгаа Монголчууд маань идэвхтэй оролцоорой” хэмээн бичжээ.

Дуучин С. Гантогоогийн манай сайтад өгсөн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарж уншина уу

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …