Туул голоос 20-30 настай, эмэгтэй хүний цогцос олжээ

Нийслэлийн онцгой байдлын газар иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байна” гэсэн дуудлагыг долоодугаар 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж,15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …