ЦЕГ:Фэйсбүүкээр залилах тохиолдол ихсэж байна

Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж.

Иймд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

-Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.
-Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.
-Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.
-Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасаны дараа шийдвэрлэж байх.
Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …