“Чингис хаан” ОУНБ-ын тээш хадгалалтын хэсгээс химийн бодис илэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд гаднын улсаас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл өчигдөр /2018.07.31/ өдрийн 16.35 цагт Онцгой Байдлын Ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд хамтран 30 минут шалгалт хийхэд Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN 1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцаганд савлагаатай бодисыг битүүмжлэн, үндэсний аюулгүй байдлын агуулахад аваачсан байна.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …