Вэйсел Акчайн хэрэгт гурван иргэнийг шалгаж эхэлжээ 

Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан, гурван Монгол иргэнийг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.  Гурван Монгол иргэн нь Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хоригложээ.  Түүгээр зогсохгүй Тагнуулын байгууллагын нэг бус хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж болзошгүй тухай мөн онцолжээ.Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгт тэмцэх хэлтэс шалгаж байна.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …