Зүүн 4 замын уулзварыг хугацаанаас нь өмнө нээлээ

Зүүн 4 замын уулзварыг 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан.

Харин өчигдөр шөнө /10.02/ тус замыг бүрэн хааж, хучилтын ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэснээр уулзварыг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээлээ. Одоогоор замын тэмдэглэгээ хийх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна гэжНийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …