Анхны болзоон дээр хийж болох хамгийн сонирхолтой зүйлс

Анхны болзоо… Энэ үгийг уншаад танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Хүн бүхэнд дотно санагдах энэ үг сэтгэл зүрхийг түгшээж, нандин дурсамжийг сэдрээж басхүү хөгжилтэй түүхийг ч эргүүлэн сануулах биз ээ. Тиймээс нэгнээ сонирхон, сонжих залуусын сэтгэлийг холбох гүүр мэт анхны болзоонд асар их ач холбогдол өгөх ёстой. Ялангуяа болзоонд урьсан хүн нь юу хийхээр төлөвлөсөн байгаа нь тун ч чухал. Залуус маань хэн нэгэнтэй болзохдоо кино үзэх, хоолонд орох, пабд пиво ууж суух, салхинд гарах зэргээс аль нэгийг нь сонгож, хамтдаа түүнийгээ хийх нь түгээмэл байдаг. Харин таны энэ сонголт болзоот бүсгүйд тань тун ч хуучинсаг, залхмаар санагдаж ч мэдэх юм. Иймд бид та бүхэндээ анхны болзоог тань мартагдашгүй, сонирхолтой, дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тохирох санаануудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Унадаг дугуй түрээслэж, хотоор зугаалах

Хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, сэргэлэн хүнд хэн дургүй байх билээ. Та таалагдсан бүсгүй, залуугаа болзоонд урих гээд яахаа мэдэхгүй байгаа бол хамт дугуй унаж, хотоор зугаалья хэмээн хэлээд нэг үзээрэй. Тэр лав танд татгалзаж чадахгүй л болов уу. Зуны намуухан үдэш хотыг тойрон зугаалж, басхүү дасгал хөдөлгөөн хийгээд авах нь хэн хэнд нь таатай байх болно. Та яг одоо туршаад үзээрэй.

2. Зүгээр л сааданд суу

Анхны болзоо бол болзогч хоёрын бие биедээ хэр нийцтэй байх эсэхээ мэдэх үе шат юм. Тиймээс харилцаа энгийн, тухтай, хөгжилтэй байдлаар өрнөж болох нөхцлийг бүрдүүлээрэй. Ингэхийн тулд зүгээр л сааданд суугаад ярилцаж болно. Ямар тухтай, амар тайван, романтик байна гээч…

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …