Даншиг наадмаар сити тур аяллын тусгай хөтөлбөрөөр жуулчдад үйлчилнэ

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг сонирхох боломжтой.

Аялал 1:

10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Аялал 2:

11:00 – 18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Тасалбар:

Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.Дэлгэрэнгүй мэдээллийг: 9492-8687, 8800-9953 дугаараас лавлана уу.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …