Хорт зуршилд донтох, хоолонд донтох нь ижил механизмтай

Хоол хүнстэй холбоотой асуудал дээр мэдэхгүй байгааг нь хэлж өгөх, болохгүй байгааг нь сануулах үед хүн болгон толгой дохиж хүлээж авдаггүй шалтгаан нь тамхи, архи, хар тамхинд донтох механизмтай яг ижил механизм хоол идэх үед өрнөдөгт оршино. Өөрөөр хэлбэл, хоолонд хүн донтдог гэсэн үг.

Хоол идэх, тамхи татах, архи уух, хар тамхи татах үед хүний тархинд допамин хэмээх бодис ялгарч таашаалын мэдрэмж өгнө. Допамин хэсэг хугацааны дараа биеэс гадагшилна. Энэ үед дахин өнөөх допамин ялгаруулдаг зүйлээ нэхэж эхэлдэг. Үүнээс л донтолт эхэлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр хүн зохистой хооллосноор халдварт бус өвчнүүдийг (чихрийн шижин, судасны хатуурал, артерын даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархинд цус харвах) 80-90 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Харин монголчууд бидний өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд дээрх эмгэгүүд олон жилийн турш ноёлсоор ирсэн.
Монголчууд бидэнд идээ, ундааны уламжлалт ёсон байдаг. Гэвч одоо цагт энэ уламжлалаа долоон уулын цаана гээж иржээ.

Монгол ардын зүйр үгэнд:
“Гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш”
“Хоёр идэхээ байя, хоосон хонохоо байя”
“Гэнэт идвэл гэдсэнд цөвтэй, гэнэт баяжвал насанд цөвтэй” гэх зэргээр сургаж, дадуулж ирсэн уламжлалтай.
Нөгөөтэйгүүр, Монголын уламжлалт анагаах ухааныг “Тэжээхүй Ухаан” хэмээн нэрийддэг нь хоол, шим тэжээл эрүүл мэндэд ямар чухал болохыг харуулах биз. Харин орчин цагийн анагаах ухааны эцэг гэгдэх Гиппократ “Хоол тань эм болж, эм тань хоол мэт байх учиртай” гэж захьсан байдаг. Одоо цагт бид эрүүл мэндийг эм, эмч, эмнэлэг гэж явцуу хүрээнд ойлгох болсон. Хоол, хүнс, шим тэжээл эрүүл мэндтэй шууд холбоотой гэх ойлголт багассан нь харамсалтай.

ХОДООД ХӨНГӨН, ХАГАС ӨЛСГӨЛӨН явж байх нь таныг эрүүлжүүлнэ, залуужуулна, урт наслуулах үндэс юм.

https://www.facebook.com/tsahimemch

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …