Хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ээлжит хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа.

Илрүүлэлтээр Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг 08:00-24:00 цаг хүртэл хийсэн.

Хараа хяналтгүй 5, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй 6, хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өглөө. Мөн голын эрэг явж буй 41 хүүхэд болон 9 насанд хүрэгчид голын усны үер аюулын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

ХУД

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …