Монголын улаан загалмай нийгэмлэг үерт өртөж орон гэрээ алдсан Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгийн иргэдэд 109.8 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгож эхэллээ.
Тус нийгэмлэг Ховд аймгийн 187, Өвөрхангай аймгийн 21, Төв аймгийн 37, Сэлэнгэ аймгийн 30, Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараажээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрхөд гал тогооны хэрэгслийн багц тусламжаар олгох юм.
Цаашид тус нийгэмлэг байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслах бөгөөд бараа материал цуглуулж байгаа ажээ.