МАН-аас 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий

МАН-ын II Бага хурал өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр,МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурлаа 200 гишүүний оролцоотой 53.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал, нөгөө нь нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нийцүүлж шинээр баталдаг. Үүнийг батлахаар бид төлөвлөн ажиллаж байна. Хуульд зааснаар нэр дэвшүүлэх үйл явц ирэх есдүгээр сарын 4-ний дотор хуралдаж, батлах ёстой.

Маргаашнаас эхлээд СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд сонгуульд оролцохоо илэрхийлээд явна.
Цэцтэй холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл МАН сонгуульд оролцох бэлтгэлээ хангана. Цэцийн шийдвэр хэрхэн гарахтай холбогдуулж, дараа дараачийн алхмуудыг СЕХ-оос хийх байх.
Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн байгаа. Гэхдээ нэр дэвшилт заасан хугацаанд болох учир тэр хүртэл удаа дараа 42 дугаар тойрогт нэр дэвших хүмүүст судалгаа хийнэ” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …