Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэжээ

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох начны хишиг болгож, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэжээ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж.

Улсын начин Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгсэл болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгч тусалжээ.

Начны хишиг хүртсэн Ж.Энхцэцэг “Сүүлийн зургаан сар амбаарт амьдарч байна. Хоол унд муутай байгаа болохоор хөхөнд сүү орохгүй нэг сартай хүү маань уйлагнаад хэцүүхэн байлаа”гэж ярьжээ.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …