УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна.
Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны Ням гарагт зохион байгуулахаар УИХ-аас товлосон. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ.

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …