Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ

Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарснаас үүдэн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Дархан хотод энэ сарын 3-ны 22.00 цагийн орчимд салхилж явсан бүсгүйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан явдал болжээ.
Бүсгүй гэмт этгээдүүдээс зугтаж, ойролцоох Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авчээ. Петровис компанийн хамгаалалтын ажилтнууд гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Тиймээс орой үдшийн цагаар салхилахдаа сэрэмжтэй байхыг сануулж байна.

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …