Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа.Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …