Б.Бахытгүл давж заалдана

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.

Тэрбээр”Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу ч ярихгүй. Чимээгүй л байх ёстой юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Шүүх хурлыг хийлгэж чадсан нь миний хувьд хамгийн том даваа. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Д.Мурат цаг хожих гэж олон удаа үзсэн. Мөрдөгч, шүүгчээ солих таван удаагийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хурал хуралдсанаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Одоо давж заалдах шүүхэд гомдол гаргана”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …