Өвөрхангай аймагт усархаг бороо орсны улмаас зам эвдэрчээ

Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх
-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх.Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байхыг санууллаа.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …