Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлэг тогтоох боломжтой 

Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд  гарсан хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.

Тэрбээр“Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 21:45 цагт СБД-ийн 1 дүгээр хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд ирсэн. Үүний дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээсэн.Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой юм.Г, М нар архидан согтуурсан байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтооно.

Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” гэлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …