Эмгэнэл

 Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан хуульч Т.Гомбосүрэн  2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

    Т.Гомбосүрэн нь 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ. Тэрбээр 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2012 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдахуйн ухааны мэргэжлээр, 2018 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн байна.

    Т.Гомбосүрэн нь ажлын гараагаа 2001 онд эхлүүлж, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хуулийн зөвлөх, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрбээр нь 2013 онд шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж,  “Эм Эл Эс партнерс” ХХН-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албыг хашиж байсан болно.

    Түүний хууль зүйн болон зам тээврийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2006 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2015 онд Хууль зүйн яамны “Хүндэт жуух” бичиг, 2016 онд Монгол Улсын “Тэргүүний замчин” тэмдгээр тус тус шагнаж байжээ.

    Т.Гомбосүрэн нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн хамгаалахад өөрийн мэдлэг чадвараа зориулж ирсэн шилдэг залуу хуульчдын нэг байсан билээ. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл саданд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …