Энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч

Өмгөөлөгчид гэхээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгох нь бий. Гэтэл энэ ангилалд багатаамгүй өмгөөлөгчид мэр сэр байх юм. Энэ удаад бид өмгөөлөгч Р.Булгамааг онцлохоор шийдлээ.  Багш, Монгол улсын Арбитрын шүүхийн арбитрч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх гээд шавилхан биедээ ахадсан их ажилтай энэ бүсгүйг танихгүй хүн ховор биз. Өмгөөлсөн хэргээ эцсийг нь хүртэл өмгөөлсөн шиг өмгөөлж яваа хүн гэж түүнийг л хэлэх байх.

2017 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах, “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн хоёр залууд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд талийгаач охины ар гэрийнхэн өмгөөлөгчдийн хамт хэргийг шийдэгдэхийг хүлээн ёстой л шар махтайгаа хатаж яваа.

Хэрэг гарсаны дараа талийгаач охины ар гэрийнхэн гурван өмгөөлөгчтэйгээр эхэлсэн боловч одоогоор өмгөөлөгч Р.Булгамаа эцсийг нь хүртэл хамт явсаар байгаа. Өнгөрсөн хугацаанд тэрээр талийгаач охины ар гэрийнхэнээс ямар нэгэн хөлс мөнгө нэхэлгүйгээр сэтгэлээрээ хамт байж өмгөөлөхийн зэрэгцээ зөвлөгч, бүхий л зүйл дээр нь хамтдаа байж тусласаар ирсэн гэж талийгаач охины ар гэрийнхэн хэлж байна лээ. Ёстой л энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч гэж түүнийг хэлмээр санагдлаа.

Хамгийн сүүлд тэрээр охиныхоо гэм буруугүйг нотлохоор байгаа бүхнээ зарж үрсэн ар гэрийнхэнд нь туслахаар Б.Ундрах бүсгүйтэй хамтран талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл өгөх зорилгоор сар гаруйн хугацаанд “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян өрнүүлсэн нь амжилттай болж нийтдээ 30 сая төгрөгийг цугласаныг нь гардуулж өгсөн.

Олны хүч оломгүй далай гэдэг энэ. Талийгаач охины ар гэрийнхэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүчээр Амьдрах итгэл төрөн, олон түмний буянг дааж явах нь дамжиггүй биз.

Ямартаа ч Р.Булгамаа өмгөөлөгчийн нэр нүүрээр энэ хэрэг Ерөнхийлөгчийн анхааралд хүртэл  орсон байгаа. Гэм буруутнууд гэсгээлээ хүртэх цаг удахгүй ирнэ.

Р.Булгамаа өмгөөлөгч минь буян тань дэлгэрч явах болтугай!!!

atg.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …