Нийгмийн даатгалын бүхий л мэдээллээ авч болох аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж.

Иргэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлэх юм байна. Бүртгүүлсний дараа мэдээллийн аюулгүй байдлаа хадгалахын тулд өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.

Аппликэйшн дараах мэдээллүүдийг агуулжээ. Үүнд:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт
  • Тэтгэвэр авагчийн мэдээлэл
  • Нэрийн дансны мэдээлэл
  • Тэтгэмжийн зардлын мэдээлэл
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ
  • Мэдээ мэдээлэл
  • Хууль тогтоомжууд
  • Хэлтсүүдийн байршил
  • Санал хүсэлт
  • Тохиргоо

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …