Долдугаар сарын 5-наас мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд орсон өөрчлөлтүүд

УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Уг хуулийг 2018 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа юм.
Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ дангаар хэрэглэж болох боломжийг нээж өгсөн.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах, тэнсэж болох зохицуулалтыг тус тус хуульчилжээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …