“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг “Ачлалт хүүхдүүд” ТББ энэ сарын 18-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг холбогдох байгууллагуудын ирүүлсэн тодорхойлолтын дагуу хүлээн авч, асрамж, хамгааллын үйлчилгээг сайн дураар үзүүлдэг “Ачлалт хүүхдүүд” ТББ өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэ байртай болсон.

Нээлттэй хаалганы өдрөөр  иргэд, олон нийт, хамтран ажилладаг байгууллага болон бусад хүмүүст үйл ажиллагааныхаа тайланг тавих юм байна. Тус төвийн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн хүн бүр нээлттэй хаалганы өдөрт очиж болох юм байна. “Ачлалт хүүхдүүд” ТББнь Баянхошууны Хөтлийн автобусны буудлын ойролцоо байрладаг юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …