Зайрмаг идэхэд хөгжилтэй болдог

Florida-Strawberry-Ice-CreamЛондон хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Тэд хүйтэн амттан буюу зайрмаг идэх нь  сэтгэл гутралаас ангижрахад маш сайн үр нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Ийнхүү тэд туршилт явуулсан бөгөөд тэр үеэр сайн дураар оролцогчдод бага хэмжээний зайрмаг идүүлжээ. 

Дараа нь мэргэжилтнүүд соронзон резонанст томографийн  тусламжтайгаар тэдний уураг тархинд ямар өөрчлөлтүүд орж байгааг судласан гэнэ. Тэгтэл зайрмаг баяр баяслыг мэдрэх асуудлыг хариуцдаг уураг тархины тэр хэсгүүдэд нэлээдгүй идэвхжил өгч байсан аж. Эрдэмтэд нэг халбага зайрмаг идэхэд л уураг тархины үйл ажиллагаа сайжран, тухайн хүн хөгжилтэй болдог гэдгийг тогтоожээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …