Иргэд 1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгээгүй бол ногдол ашиг хүртэх боломжгүйг албаныхан тайлбарлаж байгаа билээ. Тиймд хэрвээ та хувьцаагаа баталгаажуулж, дансаа нээлгээгүй бол дараах зааврын дагуу бүртгүүлээрэй.
Нэгдүгээр алхам: https://net.schcd.mn/ хаягаар регистрийн дугаараа бичиж хайгаад хувьцааны тоо болон данстай эсэхээ шалгана.
Хоёрдугаар алхам: www.mse.mn сайтад хандан брокерийн компаниа сонгоно
- Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
- Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
- Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
- Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
Гуравдугаар алхам: Өөрийн сонгосон брокерийн компанидаа иргэний цахим үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээний хамт/ очиж данс нээлгэнэ
Дөрөвдүгээр алхам: Хөрөнгийн зах зээлийн төлөв, хувьцааны талаарх мэдээллийн сонсож, хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 утсаар лавлаж болно.