Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 15-нд фээсбүүкийн хуурамч хаягаар  насанд хүрээгүй олон охинтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн,  шалгаж байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй 21 настай эрэгтэй.

Уг этгээд нь фээсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группүүдэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцдаг байжээ. Улмаар дөрвөн охины цээж нүцгэн зургийг авсан талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны …