А.Санжмятав: Багш нарын цалинг нэн даруй нэмэхийг шаардаж байна

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цалинг нэмэх шаардлагыг өнөөдөр Засгийн газарт дахин хүргүүллээ.

Уг шаардах бичигт:

  • Засгийн газар, ОУВС-гийн хамтарсан энэ сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн багшийн үндсэн цалинг энэ оны III улиралд 50 хувиар нэмэгдүүлэх
  • Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг хангах, уул уурхай болон архи, тамхины орлогын таван хувийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг болох
  • Салбарын сайдууд, төрийн албаны удирдлагуудын хариуцлагагүй байдал, тогтсон стандартгүйгээс шалтгаалан алаг үрс маань үрэгдэж буйг анхаарч сайдуудад хариуцлага тооцох
  • Ард түмэндээ улс орны эдийн засгийн бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх
 Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Бидний тэмцэх эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Багш нарын цалинг нэмүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан. Гэвч Засгийн газар цалин нэмнэ гэсэн тул итгэж хүлээсээр өнөөдрийг хүрсэн ч тодорхой ахиц дэвшил гарсангүй.Эдийн засаг өсч байгаа гэх боловч иргэдийн гар дээр авдаг цалингийн хэмжээ нэмэгдэхгүй хэрэглээний барааны үнэтэй уялдахгүй байна.Тиймээс багш нарын цалинг нэн даруй нэмэхийг шаардаж байна.” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …