Газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтжээ

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр  19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ.  220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас  23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгдсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага   шалгаж байна.

 

Санал болгох мэдээ

Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа

Иргэд Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломжийг бүрдүүлсэн “Нээлттэй парламент” танхимд …