Тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хороонд  өчигдөр 08:00 цагт тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б нь шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байна. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Санал болгох мэдээ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, …