З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2018.08.17/ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт тус дүүргийн шүүхэд эхэлж гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …